"Говь фестиваль 2008" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна

Print 2013-09-30 22:22:55

Өмнөговь аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бизнесийн баяр “Говь фестиваль-2008” үзэсгэлэн худалдаа 2008 оны 9 дүгээр сарын 12-13-нд Даланзадгад хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдсөний дагуу амжилттай явагдаж өндөрлөлөө.

Үзэсгэлэн худалдааны үеэр төмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, гар урлалын болон барилгын материал бусад бараа бүтээгдэхүний үзэсгэлэн худалдаа, бизнесийн сургалт, урлаг спортын арга хэмжээ, төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж бүх сум өргөн бүрэлдэхүүнтэйгээр хамрагдлаа.

Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог нь урьд жилийн бренд бүтээгдэхүүнүүд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байсныг онцлон, Hobby буюу цуглуулагчдын үзэсгэлэн, Номын худалдаа, Second hand хуучин бараа бүтээгдэхүүний худалдаа /гэрийн тавилга, цахилгаан бараа, албан тасалгааны тавилга гэх мэт/ , шинэ техник технологийн танилцуулга, төсөл хэрхэн бичих, зээлийн баталгааны санд хамрагдах болон амьдрах ухааны сургалтууд явагдсан юм.

Ингээд Говь фестивалийн тэргүүн гранпри шагналыг Өмнөговь аймгийн Номгон сумын “Сийлбэртэй эрээн гэр” хүртэж, нутаг усны олноо баярлуулсан билээ. Өмнөговь аймагт уламжлал болгон зохиогддог фестиваль амжилттай өндөрлөлөө.



Publish a comment