Шатахууны үнэ 100-150 төгрөгөөр буурлаа

 

Алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох зорилгын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч нэгжүүд хамтран ажиллаж баруун болон зүүн бүсийн шатахууны үнийг төвийн бүстэй ойролцоо түвшинд хүргэхээр болсон. Энэхүү “Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ” өнөөдөр Өмнөговь аймагт нээлтээ хийлээ. Нээлтйин арга хэмжээнд Уул уурхайн яамны сайд Р.Жигжид, аймгийн Засаг дарга Б.Бадраа болон холбогдох мэргэжлийн хүмүүс оролцоо. Манай аймгийн хувьд 100-150 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн бөгөөд АИ-92 1740 төгрөг, АИ-80 1550 төгрөг, дизель түлш 1780 төгрөгөөр борлуулагдахаар боллоо.