“Таван Толгой Транс”-ийн хурдан морьдын уралдааныг

“Таван Толгой Транс”-ийн нэрэмжит Өмнөговь аймгийн зүүн бүсийн хурдан морьдын уралдааныг Тавантолгой ХК ивээн тэтгэж оролцлоо

Хаврын тэргүүн сарын шинийн 4-ны билэгт сайн өдөр Цогтцэций суманд “Таван Толгой Транс” -ийн нэрэмжит, аймгийн зүүн бүсийн  хурдан морьдын уралдаан болж өнгөрлөө. Өмнөговь аймгийн хаврын бүсийн уралдааныг Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газар, Тавантолгой ХК, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Наранцэцэгийн Амгалан нар ивээн тэтгэж, амжилттай  зохион байгууллаа.

Хаврын бүсийн  уралдаанд Өмнөговь, Дундговь аймгийн сумдын уяачид хурдан хүлэг морьдоо уяж сойн оролцсоноос хурдан  азарганы  уралдаанд:

1.      Цогтцэций сумын Сийрст багийн харьяат, Тавантолгой ХК-ны  орон нутаг хариуцсан төлөөлөгч Батмөнхийн Тогтохын хээр азарга түрүү  магнайд   хурдаллаа.  

2.      Цогтцэций сумын Цагаан-овоо багийн харьяат Амгалангийн Эрдэнэ-Очирын мөндөр зээрд аман хүзүүдэж

3.      Дундговь аймгийн Хулд сумын Батжаргалыг шарга азарга айргийн 3-т хурдалж

4.      Өмнөговь аймгийн Засаг дарга Бадамгаравын Бадраагийн зээрд азарга айргийн 4-т хурдалж

5.      Цогтцэций сумын Билгэх багийн харьяат Энхсайханы Эрхбаярын зээрд азарга аймгийн 5-д тус тус хурдаллаа.

Их насны морьдын  уралдаанд:

1.       Ханбогд сумын  харьяат аймгийн алдарт уяач н.Нэхийтийн цэгээн морь түрүүлж

2.      Ханбогд сумын  харьяат аймгийн алдарт уяач Амарбаясгалангийн хүрэн морь аман хүзүүнд

3.      Цогтцэций сумын Цагаан-овоо багийн харьяат Амгалангийн Эрдэнэ-Очирын цэгээн морь айргийн 3т

4.      Дундговь аймгийн Хулд сумын Содномбаатарийн Найдандоржийн хул морь айргийн 4-т

5.      Дундговь аймгийн Хулд сумын н.Батжаргалыг шарга торь айргийн 5-т хурдаллаа.

Соёолон насны морьдын  уралдаанд:

1.      Ханбогд сумын  харьяат аймгийн алдарт уяач Нэхийтийн Содон хар үрээ түрүү магнайд хурдалж

2.      Дундговь аймгийн хулд сумын уяач Ж.Эрдэнэбаатарийн хүрэн үрээ аман хүзүү

3.      Цогт-Овоо сумын уяач н.Мягмархүүгийн бор үрээ айргийн 3-т

4.      Сэр-Одын бүүдэн үрээ айргийн 4-т

5.      Цогтцэций сумын уяач Загдзүсэмийн хээр үрээ тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа.