Монгол банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэв

Монгол банкнаас инфляцыг бууруулах зорилгоор бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж жилийн хүү 9.75 хувь байсныг 10.25 хувь болгон өсгөв.

Зарим бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлтийн өртөг өссөнөөс үүдэлтэй инфляцыг мөнгөний өсөлтөөр буюу эрэлтийг нэмэгдүүлэх хэлбэрээр даамжруулахгүй байхад чухлаар нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэх нь улсын төсөвийн тодотгол, зарцуулалтаас шалтгаална гэж мэргэжилтнүүд тооцож буй аж.