ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо: 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах засвар үйлчилгээний зориулалт бүхий тэргэнцэртэй өргөгч машин /1ш, 14м өндөрт ажиллах чадвартай вишктай/ нийлүүлэх, Тендер шалгаруулалтын дугаар: Т09/2018 Тавантолгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайд ашиглагдах засвар үйлчилгээний зориулалт бүхий тэргэнцэртэй өргөгч машин /1ш, 14м өндөрт ажиллах чадвартай вишктай/ нийлүүлэх, Т09/2018 -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Харилцах банк: ХААН банк /5602001017 төгрөг данс/ Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2016,2017/ борлуулалтын дундаж орлого 100 000 000 / нэг зуун сая/ төгрөгөөс дээш Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /хоёр/ жил Ижил төстэй ажил гүйцэтэгэсэн чадвар: Сүүлийн 2 жилийн хугацаанд нийлүүлэх гэж буй барааны үнийн дүнгийн 50%-иас доошгүй бараа нийлүүлсэн байх Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, худалдаалах, гадаад дотоод худалдаа Тендерийн хамт төсөвт өртгийн 2% буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгтэй тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн, 10 цаг 30 минут-т нээнэ. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, Тавантолгой ХК Үнэлгээний хороо: 99074978, 99044806 /ажлын цагаар 08-17цаг/