Тавантолгой ХК нь өөрийн уурхайн тосгонд шинээр цэцэрлэг барин, хүүхэд багачуудаа хүлээн авч ажиллаж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал, Санхүү хангамж эрхэлсэн дэд захирал, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал зэрэг удирдлагууд оролцож бяцхан авъяастан хүүхдүүд маань ая дуугаа өргөн талархлаа илэрхийлж, олны сэтгэлд хүрсэн сайхан нээлт боллоо.