Удахгүй үндэсний уламжлалт баяр "Цагаан сар" болох гэж байгаа тул та бүхэн энэхүү зөвлөмжийг уншаарай. Зарим айл бууз жигнэхдээ жигнүүрийн ёроолд наалдуулахгүйн тулд нийлэг хальсан уут буюу бидний хэлж заншиснаар гялгар уут хайчилж дэвсдэг. Гэтэл энэ нь тэр дороо мэдэгдэхгүй ч аажимдаа аймшигтай өвчиний үндэс суурь болдог байна. Учир нь гялгар уут нь өндөр хэмд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх үндэсийг тавьж өгдөг юм. Үүнээс гадна нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хийсэн шинжилгээгээр гялгар уутны 20% нь нянгаар бохирлогдсон байдаг төдийгүй гэдэсний савханцар үүсгэгч нян 10-15% эзэлдэгийг тогтоосон байна. Тиймээс зориулалтын цаасан дэвсгэр эсвэл зүгээр л жигнүүрээ сайтар тослон буузаа жигнэж байгаарай. Эх сурвалж: http://mongolcom.mn/